
Баянгол дүүргийн наймдугаар хороонд 11-р байранд байрлах ломбарднаас өчигдөр шөнө 27 ширхэг гар утас, 10 гаруй компьютер хулгайлжээ. Энэ хэрэг харуул хамгаалалт муу, дохиолол, камер байрлуулаагүйгээс болсон гэж дүгнэж байгаа аж. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжийг орон байрны хулгайгаас сэргийлж харуул, хамгаалалтаа сайжруулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.