Зохиолч, хөтлөгч Р.Оюундарийн "Хайрлагдсан эмэгтэйн зурвас" ном анх 2011 онд хэвлэгдэн гарч уншигчдын
хүртээл болж байсан. Харин тун удахгүй “Хайрлагдсан эмэгтэйн зурвас-II” ном нээлтээ хийх гэж байна. Нээлт "Гэр бүлийн радио" FM 104-ийн байранд энэ сарын 24 буюу ирэх бямба гарагт
14.00 цагаас эхлэх бөгөөд оролцохыг
хүссэн хүн бүрт нээлттэй гэнэ. Мөн
энэ үеэр "Гэр бүлийн радио" FM104-ийн “Халуун
цай” нэвтрүүлгийн уулзалт болох аж.