Газрын усан оргилуур өнөөдөр нээлтээ хийнэ
Саяхан
нээлтээ хийсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэл хотын хамгийн анхны
газрын усан оргилуур босчээ. Тус усан оргилуурын нээлт өнөөдөр 11.30
минутаас болох бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд
оролцох аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь хотын залуусын чөлөөт цагаа
өнгөрөөж болох хамгийн орчин үеийн тав тухтай газрын нэгээр тодроод
байгаа билээ.