
Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатарыг сайд байх үедээ тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан. Мөн нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юанийг олсон хэрэгт буруутган шалгаж байгаа. Тэгвэл уг хэргийг прокурорын байгууллагаас хянаж, нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Д.Ундрах /24tsag.mn/