
АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж,
шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуул нарын
гурван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болжээ. Тэгвэл шүүх хуралдаанаар Ч.Баттуулыг хэн нэгний ятгалгаар энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй, хэн нэгний өмнөөс хэрэг хүлээх гээд байна гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ийнхүү Ч.Баттуулын гэх хэрэг хоёр дахь удаагаа нэмэлт мөрдөн байцаалтад буцав.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)