
Өчигдрийн байдлаар гал түймрийн долоон дуудлага ирсэн байна. Үүнээс Чингэлтэй дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт, Хан-Уул дүүрэгт тус тус хоёр, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус нэг гал түймэр гарчээ. Эдгээрээс ихэвчлэн айлын гэр, байшин шатсан дуудлага зонхилжээ. Тухайлбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороонд Тайзын 13-2 тоот айлын байшин шатсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороо 24-2 тоот хашаанд хүнсний дэлгүүр шатжээ. Ямартаа ч иргэн та гал түймрийн аюулд өртөхөөс болгоомжилж, гал түймэр гаргах болзошгүй эд зүйлсээ анхаарч байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/