Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчиллын 23 жилд

2013-8-21
0
ЖИРГЭХ

5470Монгол улс ардчилсан хувьсгал хийж зах зээлийн эдийн засгийн замаар замнаад 23 жилийн нүүр үзэж байна. Шууд утгаараа капитализм байгуулна гэж 100 жилээр ухран феодализм байгуулж үр дүнд нь харь орнуудын түүхий эд бэлтгэлийн бааз орон болсон ба үүний шалтгаан нь эдгээр жилүүдэд төрийн эрх барьсан цөөн хэдэн олигарх ноёдын хүсэл сонирхолд улс орны эрх ашиг хөтлөгдсөнтэй холбоотой.

Үнэндээ 1990 оны ардчилсан хувьсгал төөрөгдөл байсныг одоогийн Монголын нийгмийн энэ олон гажуудлууд харуулж байна. Үүнээс хамгийн том алдаа нь өнгөрсөн 70 жилд бий болгосон аж үйлдвэрүүдээ өмч хувьчлал нэрээр устгаж  ингэснээр ажилгүйдэл эхэлсэн, дагаад ядуурал газар авсан юм.

Ардчилал эхлэнгүүт хулгай, луйвар, завхайрал газар авч, бүх зүйл нээлттэй болсон. Нээлттэй байна гээд бүх зүйлээ нээнэ гэсэн үг биш байсан ч, нээлттэй байсаар муу муухай бүхэн ороод ирсэн. Бодолтой болгоомжтой нээгээрэй гэж хэн ч бидэнд  хэлж өгөөгүй. Аж үйлдвэрийн иж бүрэн бааз сууриа устгачихаад ганц хөдөө аж ахуйгаар капитализм байгуулах юм шиг бодсон. Нэгэнт үйлдвэрлэлгүй болсон тул бүх зүйлээ гаднаас авах шаардлага бидэнд тулгарсан билээ. 

Гэтэл сүүлийн жилүүдэд манай төр алт, зэс, төмөр, цайр, нүүрс, нефтиэ маш их хэмжээгээр хаа ч байхгүй хямд үнээр унаган байгалиа сүйтгэн байж гадныханд бэлэглээд зогсохгүй, өнөөх гадныхан нь манай хуулинд өөрсдийн стратегиа суулган зарим ордыг бүр татваргүй ашигладаг болсон байна. Оюутолгой, Бороо гоулд, Төв-Заамар, Алтандорнод-Монгол, Дорнод-Матадын газрын тос, Ховд-Хөшөөтийн нүүрс, Сэлэнгэ-Ерөөгийн төмрийн хүдрийн орд, Сүхбаатар-Цайрт минерал зэрэг ордуудыг тоочиж болохоор байна.

20-р зуунд монгол хүний  хүсэл тэмүүлэл нь тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэл байлаа. Өнөөдөр монгол хүний хүсэл юу байна вэ? Байр, машин, албан тушаал. Эдгээр нь хангагдчихвал хүсэл нь ханачихдаг болж. Яг үнэндээ энэ чинь хүний амьдралын анхдагч хэрэгцээ шүү дээ. Ийм жижиг амбицтай нөхдүүд төрийн эрх мэдлийн бүх шатанд компанижсан намуудаар дамжин хялбархан хүрч, Монголын төрийг үнэгүйдүүлж сууна.

Өнөөдөр дээд боловсролтой худалдагч, дэлгүүр ажиллуулдаг гавъяат, бэлчээргүй малчин, бэртэгчин улстөрчдөөр Монголын нийгэм дүүрлээ.

Хүн амын 50 хувь нь нийслэлдээ бөөгнөрч иргэдийнх нь дөнгөж 5 хувь нь ном уншдаг, 10 хүрэхгүй хувь нь сонин уншдаг, шаардлага хангасан боловсрол эзэмшээгүй, зурагтаар мэдээ үзэх төдийгөөр мэдлэгээ хязгаарласан, гэтэл тэр зурагт, сониныг нь улс төр эдийн засгийн бүлэглэлүүд мэдэлдээ авч, ард түмнээ мэдлэггүй харанхуй бүдүүлэг байлгах бүхий арга хэмжээг авч байдаг ийм улсын дүр зургийг 23 жилийн ардчилсан хөгжил бидэнд харуулж байна.

Одоо харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, энэ бол Монголын хөгжлийн гарц гэнэ. Жижиг дунд үйлдвэрлэлээр хөгжсөн нэг ч том гүрэн байхгүй ээ. Үүнийг бид монголчуудыг жижиг дунд  хэмжээнд  нь барьж байх гэсэн гаднын бодлого гэж харж байна. Үүний эсрэгээр дэлхийн томоохон үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд нэгдэх, үндэстэн дамнасан корпорациуд болох үйл явц эрчээ авч  байгааг  анхаарахгүй байж болохгүй ээ.

Ардчилсан нөхдүүд ардчилал, хөгжил хоёрын ялгааг ойлгосонгүй. Ардчилал бол онол. Ард түмнийг зорилгоо болгон дээдэлсэн идеологи. Харин хөгжил бол өөр ойлголт. (хөгжил гэж юу вэ?)

Эрх баригчдад  ямар ч онол алга. Онолгүй, онол мэдлэггүй хүмүүс юуг ч хийж чадахгүй. Ардчилал өөрөө мэдлэгтэй хүмүүсийг шаарддаг систем. Ардчилсан нийгэмд олонхоороо шийдвэр гаргадаг бол манайд цөөнх нь шийдвэр гаргадаг болоод удаж байна.

Залуу үеийнхний сурах, ажиллах, сайхан амьдрах хүслийг манай төр хангаж чадахгүй байна. Залуучууд сургуулиа төгсгөөд хамгийн түрүүн байртай болох ёстой. Суралцаж гарлаа, одоо нийгэмдээ хөдөлмөрлөх, улс орондоо хийж бүтээх хэрэгтэй учир орон байраар гачигдаж болохгүй. Өнөөдрийнх шиг байрны төлөө насаараа  ажилладаг жижигхэн хүсэлтэй байж таарахгүй. Залуусыг ажлын байраар хангах хэрэгтэй, чадахгүй бол ажилгүйдлийн тэтгэмж өгөх ёстой. Яагаад гэвэл төр ийм л асуудлуудыг шийдэх гэж оршиж байдаг юм.

 

 МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн Халтарын Болдмандал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.23.51.4)
    ингээд энэ ардчилсан гамингууд монгол хүнийг эх орноос нь хөөгөөд байдаг юм.
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • Хойд Солонгос (118.70.174.42)
    Та Монголд амьдарч чадахгүй бол бол Хойд Солонгост амьдарсан нь дээр байх аа. Тэнд Танд яг таарна.
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (133.5.11.13)
    Iim bodoltoi hvmvvs shinechlel hiilee yu. Owoo yum hvleeheer iim yum bicheed ehleh yum
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 5 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК