
Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 91, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.