Сайншандаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Тоёота кровн” маркийн автомашин Говьсүмбэр аймгийн Баянтал сумын II багийн нутаг дэвсгэрт онхолдож машинд явсан таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн хүндээр гэмтсэн юм. Эл хэргийн шалтгааныг автомашин хурд хэтрүүлсэн, дугуйны хий гарч хээ салснаас жолоодлого алдагдсан гэж үзжээ. Тиймээс уг хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн зарим заалтын дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































