
Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Польш, Украин, Голланд, Беларусь зэрэг арван орны 16 тамирчин оролцож, тойргоор өрсөлдөх гэнэ. Манай улсаас Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргал. Э.Мандахнаран, дэд мастер М.Одгэрэл нар оролцох юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Литва улсын иргэн, олон улсын шүүгч Рима Даниливичене ажиллах бол Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч Харри Оттен болон тэмцээн хариуцсан захирал Яцек Павлицки нар хүндэт зочноор уригджээ.
Мөн түргэн тоглолтыг дэлхийн аварга шалгаруудах нэалттэй тэмцээн аравдугаар сарын 2,3-нд манай улсад болох юм байна.
Т.Энхэлээ