Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт Сургуулийн 22 дугаар гудамжнаас иргэн Т-ийн эзэмшлийн “MITSUBISHI” L200 хар өнгийн автомашин алдагдсан хэрэг энэ сарын 21-нд гарчээ.Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна. Түүнчлэн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн С-г гэртээ байхад дээрэмдэн, тамхины галаар цээжийг нь түлж, улмаар айлган сүрдүүлж 1.5 сая төгрөг заавал маргааш олж ирэхгүй бол ална шүү гэж заналхийсэн хэрэг гарсан байна.
Улмаар хохирогч гэмт этгээдийг шалгахад иргэн Г нь бусадтай бүлэглэн үйлдснийг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)