
Төрсөн эцэгтээ заазуурдуулсан 5 настай хүүгийн шүүх хурал хэдхэн цагийн дараа Баянзүрх дүүргийн шүүх дээр болох гэж байна. Түүний эцэг Н.Довжинсүрэнг Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгасан бөгөөд, түүнд хүүгээ байнга зодсон буюу тарчлаасан, хүйтэн мэс хэрэглэж бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос яллажээ. Шүүхээс түүний гэм буруутайг нотолвол 6-10 жилийн хорих ял оноох юм. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа нар оролцох юм. Уг хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/