
"Нарантуул" олон улсын худалдааны төвд гал гарч олныг цочирдуулаад байна. Нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа ч галыг унтрааж чадаагүй байгаа юм. Тус зах дээр одоо нийслэлийн удирлагууд очиж үүссэн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм байна. Тус захын битүү дээвэртэй павильонд хоёр хүн харуул хийж хонодог гэнэ. Гал гарах үеэр тус хоёр хүн гарч чадсан гэсэн мэдээлэл байгаа ч шатсан захаас дөнгөж сая нэг хүний цогцос олдсон байна. Тус хэргийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/