
Санал асуулгаас үзэхэд:
Нэг. Эрчүүд жижиг хөхтэй хүүхэнд төдийлөн дуртай биш гэдгийг бүсгүйчүүд өөрсдөө мэдэрдэг байна. Гэтэл яг үнэндээ эрчүүдэд хөхний хэмжээ их чухал биш гэнэ. Эрчүүдийн 95% нь секс хийж байгаа эмэгтэйнхээ хөхийг дунджаас бага хэмжээтэй байсан ч ач холбогдолгүй гэж үзжээ. Харин 5% нь л хөхний хэмжээ секст маш чухал байр эзэлдэг гэж хариулсан байна.
Хоёр. Хэрэв эхний унталтаар л эмэгтэй хүн секс хийхийг зөвшөөрвөл үнэ цэнээ алдана гэж санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн 54% нь үзсэн бол эрчүүдийн 44% нь огт ингэж боддоггүй байна. Харин ч "Хэрэв бид бие биедээ таалагдаж байвал ганцхан унталтаар хязгаарлахгүй" гэсэн байна. 32% нь эхний уулзалтаар секс хийхийг үгүйсгээгүй ч зайнаас дотносно гэжээ. Үлдсэн хувь нь эхний шөнө л өвөрт орж ирсэн эмэгтэйг дахин хэзээ ч харахгүй гэсэн байх юм.
Гурав. Эрчүүдийг хурдан секст дуртай гэж эмэгтэйчүүд үзжээ. Үнэндээ бол эрчүүдийн 50% нь жинхэнэ дээд зэргийн секс нэг цаг үргэлжлэх ёстой гэж боддог ажээ. Харамсалтай нь амьдрал дээр бүх зүйл нүд ирмэх зуур л болдог билээ. Эр хүн дур нь нэгэнт л хөдөлж эхэлсэн бол дунджаар долоон минутын дараа дур тавьдаг.