
Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид офицер нь байлдагчаа дарамталж зүү залгиулсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат байлдагч Х-г офицер нь дарамталж, дөрвөн зүү залгиулсан байна. Тэрбээр ар гэрийнхэндээ “зүү залгичихлаа” хэмээн хэлсэн ч дарга нар нь “худлаа ярьж байгаа юм” хэмээн өнгөрүүлсэн байна. Гэвч байлдагч Х-гийн биеийн байдал муудаж Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт авчран хэвтүүлжээ. Тэрбээр ирэх нэг дэх өдөр хагалгаанд орохоор болсон байна. Байлдагч Х энэ хавар тус ангид алба хаахаар татагдан ирсэн аж. Ямартаа хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (5)