зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их хотын стрессээс хэрхэн ”зугтах” вэ?

2013-8-25
0
ЖИРГЭХ
Хичээлийн шинэ жил болоход хэдхэн хоног үлдлээ. Үүнийг дагаад хүн, автомашингүй оволзоод эхлэх нь тэр. За тэгээд захуудаараа хүмүүс нь, замуудаараа машинууд нь багтаж ядан арайхийн урагшилна. Энэ бүгдэд хамгийн их стресстэж ядардаг нь жолоочид.
замын хөдөлгөөн    Хичээлийн шинэ жил болоход хэдхэн хоног үлдлээ. Үүнийг дагаад хүн, автомашингүй оволзоод эхлэх нь тэр. За тэгээд захуудаараа хүмүүс нь, замуудаараа машинууд нь багтаж ядан арайхийн урагшилна. Нэг иймэрхүү дүр зургийн хажуугаар зам засварын ажил гээд энэ тэндгүй зам хаачихна аа. Хөөрхийс тэднийг буруутгах аргагүй л дээ. Хичээл эхлэхээс өмнө дуусга гэсэн хатуу лүндэн хотын удирдлагууд буулгачихсан юм чинь. Энэ бүгдэд хамгийн их стресстэж ядардаг нь жолоочид.

    Юуны өмнө стресс гэдэг орчин үеийн амьдралын, тэр тусам жолоо барьж байгаа хүний салшгүй хэсэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингээд стрессээс зайлсхийх бус харин урьдчилан төлөвлөж, хэт стресст орсон үедээ тайлж сурах бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

-       Бөглөрөл үүсэх эрсдэл хамгийн багатай цагуудад замд гарах. Бөглөрөл хамгийн бага байдаг тэр бүр хүн мэддэггүй туслах замууд, тэдгээрт хүрэх маршрутаа урьдчилан судалж бөглөөтэй үед ашиглах. Харин яалт ч үгүй дээр дурдагдсан шалтгааны улмаас бухимдаж, стресст орсон бол тамхи татаж тайлах гэсний хэрэггүй хэмээн сэтгэл зүйчид зөвлөж байна. Учир нь тэртээ тэргүй олон арван машин бөөгнөрч хортой утаагаар эргэн тойрноо бохирдуулж байхад дээр нь тамхины утаагаар нэмж өөрийгөө болон өөрөөлийг хордуулах хэрэггүй.Frustrated driver at traffic jam

-       Ганцаар явж байгаа бол суудлаа цохиод авч болно. Ингэснээр стрессийн үед үүсдэг булчингийн чангарлыг суллана. Өөрийгөө суудлаа балбаж байгааг хөндлөнгийн хүний нүдээр харж төсөөлбөл инээд тань хүрэх нь гарцаагүй. Харин инээд бол стресс тайлах хамгийн шилдэг аргуудын нэг.

-       Стресст орох үед хүний амьсгалын давтамж аяндаа нэмэгддэг. Иймд бөглөрөл нэлээд удах янзтай бол нүдээ анин амьсгалынхаа давтамж дээр анхаарлаа төвлөрүүлэн аажмаар удаан, тайван болгох хэрэгтэй.
Бухимдлаа тэвчихэд бэрх болсон бол цонхоо хааж байгаад зарим хүний хэлэх дуртай хараалын үгийг чанга хэлж уураа гаргасан ч болно. Ингэхдээ хэн нэгнийг харааж зүхэх бус харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэх замаар бухимдлаа л тайлж байгаа төдий гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ мэдээж дэргэд чинь хүүхэд, эмэгтэйчүүд, найз нөхөд чинь байхгүй ганцаараа яваа үед л энэ арга тохиромжтой гэдгийг бүү март.

-       Бөглөрөлтөнд орж гацсан тайван байх нь хамгийн чухал. Радио, хөгжим сонс. Хурдлан давхих үед тэр бүр чухал зүйлийн талаар таатай эргэцүүлэн бодох завдал олддоггүй шүү дээ. Тэгэхээр өчигдөр амжуулсан ажил, өнөөдөр амжуулах гэж байгаа ажлынхаа талаар сайтар бод. Олдож байгаа цагийг бухимдаж уурлахын оронд өөртөө ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй.female-driver-playing-music

-       Таны эрэн тойронд болж байгаа бүхнийг огт хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. Яг зурагтын нэвтрүүлэг, эсвэл баримтат кино үзэж байгаа мэт. Мөн эелдэг, бусдыг хүндлэх энгийн дүрмийн дагах нь мэдрэлийн энергээ хадгалахад чухал үүрэгтэйг санаж байх хэрэгтэй. Хамгийн наад нь зах нь бусад жолооч нар өөрт чинь яаж хандаасай гэж хүсдэг вэ яг тийм байдлаар тэдэнтэй харьц.

-       Бусад жолооч, явган зорчигчдод ойлгомжтой үйлдэл хийж байх хэрэгтэй. Бусдын гаргасан алдаанд хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Өөгүй хүн гэж байхгүй гэдгийг сана.

-       Эгнээгээ солих, эсвэл түрж орж ирэх гэсэн жолооч нарт зам тавиад өгчихөд буруудах зүйлгүй. Нэг ч гэсэн хүнээс бага ч гэсэн талархсан дохио авна гэдэг ямар ч л байсан сайн зүйл.

-       Зам удаан гарч байгаа явган зорчигч, улаан гэрэл, том оврын машин, замыэн бартаа зэрэг зүйлсд бухимдаж уурлах хэрэггүй. Цас, эсвэл бороо орлоо гэж мянга уурлаад зогсоож чадахгүйтэй адил энэ бүхэнд тайван, ойлгоцтой хандвал мэдрэлийнхээ хэд гурван эсийг үхүүлэлгүй үлдээж өөртөө буян үйлдсэн хэрэг болно.

-       Хүн рүү хуцаж, зуухаас өөр юм мэддэггүй нохой дайрахад өөдөөс нь адилхан архираад уралцаад байдаггүй биз дээ. Үүнтэй адил бүдүүлэг зангийн хариуд уурлаж, адилхан бүдүүлэг зан гаргаж доройтох хэрэггүй.
Явган зорчигчид зам хөндлөн гарах, өөр машинд зам тавих боломж өгөх төдийхэнд уурлах хэрэггүй. Учиргүй баян, учиргүй том албан тушаалтай биш л бол танд ч гэсэн нэгэн цагт хоёр зээрдээрээ зам хөндлөн гарах хэрэг зайлшгүй ирнэ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр намайг ингээд зам гарч явахад урдаг нохой шиг жолооч сигналдаад, дайрах гээд байвал яах вэ гэж бодоод үз.auto-insurance-good-driver

-       Стрессгүй, аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэдэг жолооч нарын уралдаан бус харин хамтын ажиллагаа байх ёстой мартаж болохгүй.

-       Зам тавьж өгсөн, ямар нэг зүйл анхааруулсан жолооч ид гар өргөн талархал илэрхийлж байхаа бүү март.

-       Туршлагагүй, эсвэл ороо нь орсон буур шиг ухаан муутай жолоочтой маргалгүй зүгээр л зам тавиад өгчихөж бай. Тэнэг хүнтэй маргаж адилхан тэнэг болох хэрэг юу байна.

-       Уурандаа хэзээ ч бүү сигналдаж бай. Энд хүрээд жолооны ард явахдаа стресстэхгүй байх бяцхан зөвлөгөө маань дууслаа. Харин эцэс нь нэмж хэлэхэд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦООРОЙ”.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 59 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК