
Солонгосын охидын "Т-ara" хамтлаг ирэх сарын 21-нд Монголд тоглолтоо хийхээр болоод байгаа билээ. Солонгос болон Азийн хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн тус хамтлагтай цуг "к pop" урсгалаар дуулдаг солонгос дуучид, хамтлагууд мөн ирэх юм байна.
Энэ талаар тоглолтыг зохион байгуулагчид маргааш хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хурал 11.00 цагт ”Монгол Ньюс”-ийн мэдээллийн танхимд болно.