"Нарантуул" худалдааны төвийн хүнсний хэсэг шатсанаас 300 гаруй иргэн эд, материалаар хохирч, нэг иргэн амь насаа алдаад байгаа билээ. Одоогийн байдлаар албаныхан нийт хохирлыг тогтоож чадаагүй байгаа ч зарим бараа, эд зүйлсийг нуранги дотроос гаргасаар байна.Тухайлбал шатсан барилга доороос шатсан байдалтай 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг бэлнээр олжээ. Мөн хонгилын агуулахаас 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргасан байна. Эдгээр олдсон эд зүйлийн эздийг олохоор онцгой байдлын албан хаагчид болон бусад мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.




















































Сэтгэгдэл (3)