
Өнгөрсөн жил Ерөнхий Ассамблейн 19 дүгээр чуулганд ДАЖБ-ын гишүүн орнуудаас 1000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн. ДАЖБ одоогийн байдлаар 155 гишүүн оронтой юм.
Монгол Улс 1993 онд тус байгууллагын гишүүнээр элсэж, 2011 оноос бүрэн эрхт гишүүн болсон билээ. Бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдаж байгаа юм.