Гэр бүлээр нь хөнөөсөн аймшигт хэргийг хэрэгсэхгүй болголоо
Дархан-Уул аймагт өнгөрсөн тавдугаар сарын 24-нд гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөж, нэг хүнийг хүнд бэртээсэн аймшигт хэрэг гарсан. Хэргийг сөхвөл, тус аймгийн нэгдүгээр багийн иргэн Б-гийн гэрт 26 настай залуу орж, 7-58 насны дөрвөн хүнийг хүйтэн мэсээр онц хэрцгийгээр гэмтээсэн. Улмаар 58 настай О гэгч ганцаараа амьд үлдэж гурван хүн хорвоог орхисон юм. Харин гэмт этгээд гурван хүний аминд хүрснийхээ дараа өөрийнхөө амийг мөн егүүтгэсэн билээ. Хамгийн харамсалтай нь амиа алдсан хүмүүсийн хоёр нь бага насны Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхдүүд байсан бол 25 настай залуу эд хийж бүтээх насандаа ийн амиа алдсан юм. Тэгвэл уг хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж, прокурорын хяналтад шилжүүлсэн ч прокуророос эзэн холбогдогч нь амиа алдсан хэмээн хавтаст хэргийг хаажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)