Танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан улсын начин Б.Одхүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон билээ.
Харин тэрбээр анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Б.Одхүүгийн гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, хянаад 29-нд хэлэлцэхээр болсон ч маргааш болж наашилжээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ялласан юм.
Д.Ундрах /24tsag.mn/