10 сартай хүүхдийг нагац эгч нь зодож, бэртээжээ
Энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг буюу Долоон буудалд нэгэн нийтийн байранд амьдардаг эмэгтэй хамаатны дүүгээ зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Арван сартай охиныг нагац эгч нь зодсон байна. 28 настай нагац эгчдээ зодуулж, хүнд гэмтэл авсан охиныг одоогоор ГССҮТ эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж байгаа аж. Харин хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.Ундрах /24/tsag.mn/
Сэтгэгдэл (1)