
Өчигдөр хөгжмийн ертөнцийн шилдэгийг тодруулдаг "MTV Video Music Awards" боллоо. Энэ жилийн хамгийн шилдэг дууны кпипны эзнээр дуучин Жастин Тимберлейк тодорчээ. Түүний "The 20/20 Experience" цомогт багтсан "Толь" дуу түүнд шилдэгийг шилдэг гэсэн номинацийн шагналыг авчирсан байна. Тэрбээр мөн шилдэг эрэгтэй дуучны клип, шилдэг поп дууны клип, шилдэг хамтын бүтээл гэсэн номинацийн эзэн болжээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоос хамгийн олон шагнал түүсэн Жастин Тимберлейк "Video Music Awards"-ийн үеэр "Take Back The Night" дуугаа дуулсан байна.