Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.Өрх, орон нутгийн сайн дурын идэвх ороцоог сайжруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн ”Хөгжлийн хөтөч” аяны хаалтын ажиллагаа Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 14.00 цагаас эхэлнэ.
Үндэсний Барилга Консерциум байгуулагдсаны нээлтийн ёслолын ажиллагаа Төр засгийн үйлчилгээний ЭЛИТ төвд 18.00 цагаас болно.
Нийслэлийн багш нарын бага хурал 13.00 цагаас Хүүхдийн ордонд эхэлнэ.
Соёл урлагийн салбар ялгаварлан гадуурхалтгүй салбар болж байгаа талаар өнөөдөр 11.00 цагт ССАЖЯ-ны 302 тоотод мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд 11.00 цагт ШУТИС-иас ахлах сургууль байгуулсантайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.



















































