
“Vanquish” хамтлагийн реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ өөрийн нэрийн S.M.O.K гэдэг брэнд хувцас хийж буйгаа дуулгалаа. Эхний ээлжинд t-shirt хийж байгаа бөгөөд загвар өмсөгч Норагийн модаль агентлагтай нь хамтарч ажиллаж байгаа гэнэ. Энэхүү хувцас нь эхний ээлжинд зөвхөн залууст зориулагдан гарч байгаа бөгөөд үндэсний уламжлалт шийдлүүдийг оруулж өгснөөрөө онцлогтой аж. Тухайлбал цамын маск гэх зүйлүүд хувцасанд багтжээ. Тэрэр тус бүтээгдэхүүнээ энэ улиралдаа багтааж олон улсруу борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Харин худалдан авахыг хүссэн залуус Цэцэгийн FB хуудсаар зочлоод авах боломжтой юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)