
Ирэх баасан гарагт буюу наймдугаар сарын 31-нд "Genco Mongolian Bike Challange 2013" дугуйн уралдааны нээлт болох гэж байна. Энэ уралдаанд нийт 23 орны 120 гаруй дугуйчид оролцох бол Монголоос долоон тамирчин оролцоно. Дугуйчид нийт 850км замыг Чингис Хааны морьт хөшөөт цогцолбороос гараагаа эхлэн дугуйгаар уралдах юм. Нийт 6 зогсоолтой бөгөөд "Женко тур" компаний Эрдэнэ сум дахь 13-р зуун цогцолборт барианд орно.