
Монголчууд бид өчигдөрхөн жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аваргатай болсон. Тэгвэл БНХАУ-ын Шанхай хотноо болсон Дартсын дэлхийн цомын тэмцээнээс дээд лигийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай тамирчин Д.Эрдэнэчимэг тэргүүлж алтан медаль хүртжээ.
Мөн энэ төрөлд манай тамирчин Ц.Баатар хүрэл медаль хүртсэн бол дээд лигийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Биндэръяа мөнгөн медалийн эзэн болсон юм. Энэ тэмцээнд манай 11 тамирчин оролцсон бөгөөд гурван медальтай ирж байгаа нь өмнө гаргаж байгаагүй амжилт гэнэ. Тэд энэ сары 29-нд буюу нөгөөдөр эх орондоо ирэх аж.