Төрсөн эцэгтээ заазуурдуулсан 5 настай хүүгийн шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүхээс эцэг нь өмгөөлөгч аваагүй байна. Авах шаардлагатай гэсэн шалтгаанаар энэ сарын 29-ныг хүртэл хойшлуулсон юм. Тэгэхээр хүүгийн шүүх хурал маргааш 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болно.Түүний эцэг Н.Довжинсүрэнг Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгасан бөгөөд, түүнд хүүгээ байнга зодсон буюу тарчлаасан, хүйтэн мэс хэрэглэж бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос яллажээ. Шүүхээс түүний гэм буруутайг нотолвол 6-10 жилийн хорих ял оноох юм.
Д.Ундрах /24tsag.mn



















































