Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас 53 настай 0 гэгч эмэгтэй хүн шатаж нас барсан мөн тус захад үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учирсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.Энэ үйлдэлд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх. мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч. цагдаагийн ахмад Б.Ганбаатар эрүүгийн 201301022504 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж. хяналтын прокурор Л Батгэрэл. Д Дамдинсүрэн нар хяналт тавин ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга захирамж гарган "Нарантуул" Олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д Пүрэвдаваагаар ахлуулж. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга. дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа боловч галд хамрагдсан объектийн талбайн хэмжээ том агуулахад хохирогч нарын маш их хэмжээний бараа байгаа бөгөөд түүнийг тоолох хохирлыг тогтоох зэрэг ажиллагааг явуулж байгаа тул хэргийн газрын үзлэг үргэлжилж байна.
Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан 7 хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж, 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан болон “Нарантуул" ОУХТ-ийн удирдлага менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах зэрэг мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагаануудыг цаг алдалгүй шуурхай явуулж байна.
Мөн УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ц Батсүхийн тушаалаар хэргийн газрын үзлэг хийх УМБГ-ын 20 мөрдөн байцаагч, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн дарга нарын тогтоолоор томилогдсон 21 мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Нарантуул" Олон улсын худалдааны төвийн Цагдаагийн тасгийн байранд уг хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн аж ахуйн нэгж. түрээслэгч нарыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоох. тэдгээрээс тайлбар. мэдүүлэг авах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
Дээрх хэргийн газрын үзпэгт 2013 оны 08 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хянаптын прокурор Э.Бадрал, 2013 оны 08 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргээс хянаптын прокурор Д Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргээс хяналтын прокурор Х.Эрдэнэчимэг, Чингэлтэй дүүргийн хянаптын прокурор А.Мягмарсүрэн, Баянгоп дүүргээс хянаптын прокурор Р.Машпай, Сүхбаатар дүүргээс хянаптын прокурор Э.Одхүү, Хан-Ууп дүүргээс хянаптын прокурор Б Батмөнх нар,2013 оны 08 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргээс хяналтын прокурор Э.Оюунтунгалаг, Сонгинохайрхан дүүргээс хяналтын прокурор Г.Магнайжав, Чингэптэй дүүргийн хяналтын прокурор Ц.Отгонноров, Баянгол дүүргээс хяналтын прокурор Г.Мижиддорж. Сүхбаатар дүүргээс хянаптын прокурор Ж.Бат-Эрдэнэ, Хан-Ууп дүүргээс хяналтын прокурор И.Энхтуяа нар, 2013 оны 08 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хянаптын прокурор Л Батгэрэл, өчигдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хянаптын прокурор Д Дамдинсүрэн хэргийн газрын үзпэгт оролцож байна.
Одоогийн байдпаар хэргийн газрын үзлэг дуусаагүй байгаа бөгөөд шатсан барипгын нурсан дээвэр хуулаптын ажиллагаа явагдаж байна. Мөн агуулахад байгаа барааны үзпэг хийгдэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































