
"Dual Zet" студийн арт директор Э.Батзаяагийн уран бүтээлийн “Мэдэрхүйд” үзэсгэлэн өнгөөдөр нээлтээ хийнэ. Тэрбээр Монголд анх удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд БНСУ-д өмнө нь хэд, хэдэн удаа үзэсгэлэн гаргаж байжээ. Энд Э.Батзаяагийн 2005-2010 онд туурвисан шилдэг бүтээлүүд багтжээ.
“Мэдэрхүйд” үзэсгэлэн өнөөдөр "Blue moon" галлерейд 17.00 цагт нээлтээ хийж, есдүгээр сарын тавны өдөр хүртэл үргэлжлэх юм.