
УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ энэ намар бие даасан дэлгэцийн анхны бүтээлээ хийхээр ажиллаж байна. Тэрээр “Хөлтрөг” нэртэй уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Хүний үйлийн үр, эх үрийн хайр, энэрэлийг харуулах уг бүтээлийн зохиолыг түүний төрсөн эгч С.Болормаа бичсэн бөгөөд ерөнхий зураглаачаар “Logic Film” студийн зураглаач Э.Нэргүй ажиллаж байгаа аж. Киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар тоглож байгаа гэнэ. Одоогоор киноны зураг авалт дуусч, монтажид орсон бөгөөд ирэх аравдугаар сард нээлтээ хийх гэнэ.
24tsag.mn