Монголын ашигт малтмалын газраас “Саус говь ресурс” компанид гурван
олборлолтын лиценз нэмж олгосон талаар гадны эх сурвалж мэдээллээ.
Зөвшөөрлийг энэ сарын 14-ний өдөр олгосон хэдий ч Монголын хэвлэлүүдээр
мэдээлээгүй өнгөрсөн юм.

Монголын ашигт малтмалын газраас “Саус говь ресурс” компанид гурван олборлолтын лиценз нэмж олгосон талаар гадны эх сурвалж мэдээллээ. Зөвшөөрлийг энэ сарын 14-ний өдөр олгосон хэдий ч Монголын хэвлэлүүдээр мэдээлээгүй өнгөрсөн юм.
Олборлолтын лицензийг эзэмших гэрээнд тус компанийн 100 хувийн эзэмшдэг охин компани болох “Саус говь сэндс” ХХК төлөөлөн гарын үсэг зурсан байна. “Саус говь сэндс”-ийн эзэмших болсон лиценз 9449X, 5267X, 13779X дугаартай аж.
Овоот толгой, Заг сүүж, Сүмбэрийн ордын лицензийг эзэмшдэг тус компани өнгөрсөн жилд хувьцааныхаа ихэнх хувийг Хятадын төрийн өмчит "Чалко" компанид худалдаалах тухай асуудал олон нийтийн анхаарлыг татсан билээ.
Сэтгэгдэл (3)