
Тэднийг хэсэг монгол залуус урьж тоглуулж байгаа бөгөөд энэ тоглолтыг ямар нэгэн ивээн тэтгэгчгүйгээр зохион байгуулж байгаа гэнэ. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ тоглолт соёл урлагын арга хэмжээ гэхээсээ илүүтэй танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцолж байсан юм. Иймд тэд соёл урлагийн байгууллагуудын төлөөлөлд 400 гаруй урилга өгчээ.
“Имайра” нь 1990-ээд онд байгуулагдсан хоёр гишүүнтэй хамтлаг бөгөөд үндэснийхээ хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодогоороо манай “Хөсөгтөн”, “Алтан ураг” зэрэг хамтлагуудтай төстэй аж.