Иргэд, аж ахуйн нэгжээс өнгөрсөн мягмар гарагт гэмт хэрэг, зөрчлийн 1505 дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Нийт ирсэн мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл гарчээ.Үүнээс 42 хэргийн эзэн холбогдогч нь илэрсэн гэнэ. Нийт дуудлагаас хүний амь насыг санаатайгаар хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хүчингийн нэг, хулгайн 13, дээрмийн хоёр хэрэг гарчээ. Харин мөнгөн тэмдэгт, үнэт цаас, хуурамчаар үйлдсэн нэг, танхайн зургаа, зам тээврийн хэрэг 18 гарч 23 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, нөхөн илрүүлэлтийн хэрэгт ЧД-ийн есдгээр хороонд иргэн Н, Б
нар үл таних хүнд 10 болон долоон сая төгрөгөө залилуулсан хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоогджээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































