Төрсөн эцэгтээ заазуурдуулсан 5 настай хүүгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхээс эцэг нь өмгөөлөгч аваагүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм. Тэгвэл шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болохоор товлогдсон.Түүний эцэг Н.Довжинсүрэнг Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгасан бөгөөд, түүнд хүүгээ байнга зодсон буюу тарчлаасан, хүйтэн мэс хэрэглэж бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос яллажээ. Шүүхээс түүний гэм буруутайг нотолвол 6-10 жилийн хорих ял оноох юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































