
Бразилийн Рио-де-Жанейро хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ээс 48 кг-ийн жинд ОУХМ М.Уранцэцэг алтан медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр болсон 73 кг-ийн жингийн барилдаанд Гавьяат тамирчин С.Ням-Очир хүрэл медалийн төлөөх барилдаж ялагдлаа. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд тавдугаар байрт шалгараад байна. С.Ням-Очир "А" хэсэгт барилдсан. Тэрбээр эхний тойрогт хийлж,
хоёрдугаар тойргийн барилдаанд Ганын бөх Эммануэл Нартейг цэвэр ялсан. Дараа
нь БНАСАУ-ын Хун Кук Хьоныг торгуулийн оноогоор, Доминиканы тамирчин
Лвилли Сантанаг цэвэр ялсан юм. Түүний дараагийн хэсгийн аваргын барилдаанд Японы Рики
Накаяаг цэвэр дийлсэн. Харин хагас шигшээ барилдаанд Францын
Уго Леграндтай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсан юм. Тэрбээр хүрэл медалийн
төлөө барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медальт, Голландын Декс
Эльмонтод ялагдсанаар энэ тэмцээнийг дуусгалаа.
Харин түүнтэй нэг жинд барилдсан Х.Цагаанбаатарын хувьд хэсгийн шатны гурав дахь шатны барилдаандаа ялагдсан.
Өнөөдөр ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдах хуваарьтай байна.