“Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”, 2013 оны Олон улсын Сувилагчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээг дүгнэх зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 28-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын зааланд боллоо.Уг уулзалтыг зохион байгуулагчаар ЭМЯ, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл ажилласан юм. Мөн 21 аймаг, Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцлоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.






















































