
30 мянган залууст зориулсан уг шоунд рок поп, хип хоп, амьд хөгжмийн хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлнэ. Шоу тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх бөгөөд анги, хамт олон, найз нөхдийн тасалбарын захиалгыг хэдий нь авч эхэлжээ.
“FREEDOM” шоу тоглолт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болно. Билетийг Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд танд УБ лавлах 1617, 97100707 утсаар захиалга авч үнэгүй хүргэж өгөх аж.