
АНУ-ын дуучин, загвар зохион бүтээгч Fergie Duhame өчигдөр Лос Анжелес хотод амаржиж хүүтэй болжээ. Тэрбээр жүжигчин Josh Duham-тэй 2004 онд танилцаж, 2009 онд хуримаа хийсэн юм. Тэд анхны хүүхэддээ Axl Jack гэдэг тун ховор нэр өгсөн байна. Учир нь дуучин бүсгүй “Guns N’Roses” хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд уг хамтлагийн дуучин Аxl Roses-ын дурсгалыг хүндэтгэж ийм нэр өгсөн байна.
Хосууд одоогоор Калифорни хотод амьдарч байгаа юм. Дуучин Fergie одоо 38 настай бөгөөд 1984 оноос хойш тайзан дээр дуулж байгаа билээ.