
Энэ кинонд хайр сэтгэл, амьдралын хатуу үнэн хийгээд уярал ухаарал, уучлал энэрэл бүхнийг нэгэн дор харуулахыг зорьжээ. Тус киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга ажилласан юм. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ц.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Мишээл нар гол дүрүүдийг амилуулжээ. “Голланд сарнай” киноны хоёр дуу хэдийн үзэгч, сонсогчдын хүртээл болсон бөгөөд “Надад үлдсэнгүй” нэртэй дууг нь “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго, өөр нэг дууг нь “Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогч Б.Солонго нар дуулсан юм. цугларалт