Энэ зуны шоуг хааж өнөөдөр “Амжилтаа ахиулъя” нэртэй тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Тус шоунд Улсын Филармоний Морин хуурын чуулга, хийлч Дээгий, “Шанз-3” хамтлаг, “A-Sound”, “Татар”, “Lemons”, “Киви”, “Люмино”, “Anemone”, Цэлмүүн, Цэцэ, Тэнүүн нарын хамтлаг, дуучид оролцох юм. Шоу оройн 18.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10 000 төгрөг байх гэнэ.
