
Тэд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд худалдаалах юм байна. Түүнчлэн өдөрлөгт Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөх гэнэ. Мөн оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болохоос гадна олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах аж.
Энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хотын соёлыг түгээх, нийслэл хотоо сурталчилах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд энэ өдөрлөг чухал ач холбогдолтой юм.