
Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс энэ жүжгийн баатруудын зурагтай буддаг ном гаргасан байна. Номыг дагалдах CD-н дотор Цуутын цагаагч гүү үлгэрийг УДЭТ-н жүжигчин Д.Ганцэцэгийн уншсанаар, Монгол эгшиглэн хамтлагийн дуулсанаар “Эрх цагаан унага” дууг, фонограммтай нь багтаажээ.
Түүнчлэн "Эрх цагаан унага" хүүхдийн дуулалт жүжгийн клип удахгүй гарах бөгөөд энэ жүжгийн дууг хэн сайн дуулах вэ уралдааныг орон даяар сурагчидын амралтаар зохион байгуулах гэнэ. Сонирхуулахад тус дуулалт жүжиг ирэх сарын 21, 22, 23 –ны өдрүүдэд 12.00 цагаас ҮДБЭЧ-ийн тайзнаа тоглогдоно.