Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд траншейнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний /нас бараад удсан/ цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд дугаар гудамжинд хашааны хажууд ухсан нүхэнд /дээрээс нь бетонон зуурмаг зутгасан/ хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад уг хашааны зүүн хойд буланд блокон хашааны фундамент доор шороонд булсан нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний /нас бараад удсан/ цогцос байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (13)