Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ЗХ-ний 326 дугаар цэргийн ангийн хойно Туул голын усанд машин сууж, хүмүүс нь машин дээрээ гарсан байна гэсэн дуудлагаар Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад Аксент загварын суудлын автомашин голын усанд сууж иргэн 27 настай эрэгтэй А, 26 настай эрэгтэй Б, 30 настай эмэгтэй Б, 26 настай эмэгтэй О, 6 сартай эрэгтэй А нар машин дээрээ байсныг голын усанд амь насаа алдах аюулаас аварч гарган, машиныг татаж аюулгүй газар гаргасан. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр хэсгийн гудамжинд үхэр үхсэн байна гэх дуудлагаар Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар тухайн газарт очиход 7 настай халзан үнээ тэжээлийн хордлогоор хорогдсон байсныг оношлон тогтоож булж устган орчныг ариутгасан байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































