Болгар улсын Нессебар хотноо болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Домог” хамтлаг гранпри хүртэж, язгуур урлагийн үнэмлэхүй аварга боллоо. Тэмцээнд 24 орны 98 хамтлаг оролцсон юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд үндсэн гишүүдээс гадна уран нугараач, уртын дуучин, бүжигчид багтсан байна. Энэхүү тэмцээнд өрсөлдөх үзүүлбэрийн найруулгыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулсан юм. Түүнд дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цол олгохоор шийдвэрлэжээ.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)