
Өнгөрсөн амралтын өдрөөр хууль бус модны хулгайн хоёр ч хэрэг гарчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо уулын аманд 40 настай Болдхуяг гэгч, 35 настай Очирхуягтай хамтран жийп машинаар нойтон мод бэлтгэж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "Тоёото" маркийн автомашинтай Сэлэнгэ аймгийн харьяат залуу гарал үүслийн бичиггүй 150 ширхэг мод тээвэрлэж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулан шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/