
Өнгөрөгч хоногт бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон нэг хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд портер машинаараа зургаан настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ. Энэ үйлдэл санаатай байж болзошгүй юм байна. Тиймээс санаатай үйлдэл байсан уу, санамсаргүй хэрэг байсан уу гэдгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс олж тогтоохоор ажиллаж байна.
Мөн Баянгол дүүрэгт ломбарданд хулгай орж дөрвөн ширхэг дунд гарын мөнгө аяга, алт мөнгөн ээмэг бөгж, зургийн аппарат, гар утас, дөрвөн сая төгрөгийг нь хулгайлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/