
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 2, зам тээврийн осол 1, цогцос гаргах 1 дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 12х7 хэмжээтэй мансардтай байшингийн 2х3 хэмжээтэй үүдний өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/