
Хүүхэд асрагч нэрийн дор айлын эд хөрөнгийг тоносон хэрэг хэдхэн хоногийн өмнө гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Жаргалан" хотхонд оршин суугч иргэн У-гийнд өнгөрсөн наймдугаар сарын 30-нд хүүхэд асрагч Байгальмаа хэмээн өөрийгөө танилцуулсан 20-23 орчим насны эмэгтэй зарын дагуу ажилд орохоор иржээ. Тэрээр нэг өдөр ажиллаад гэрээс нь сувдан шигтгээтэй алтан бөгж, эрвээхэйний хээтэй алтан бугуйвч, хуримын хос монетан бөгж, хар өнгийн IPad, дунд гарын мөнгөн аяганууд, Люмикс маркийн зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)